Ухаалаг утсаараа хийж болох 7 гайхалтай зүйл


Ухаалаг гар утас бидний амьдралд маш олон төхөөрөмжийг орлож эхэлсэн тул үүнд чиг хандлагын хязгаар гэж зүйл үгүй болсон бололттой. Бид таны өдөр тутмын бэрхшээлийг даван туулж, илүү хялбар болгоход туслах 7 гайхалтай зүйлийг олсон.

7. Зай хэмжих

Ихэнх тохиолдолд гэнэт байшингаа шинэчлэн засах хүсэл төрдөг боловч танд хэмжигч метр тэр болгон байхгүй байдаг уу. Эсвэл та объектыг хэмжихийг хүсч байгаа боловч энэ нь хэмжээнээс нь болж боломжгүй ажил шиг санагдаж магадгүй. Энэ аппликешн нь таны утасны камераар бараг бүх зүйлийг хэмжиж нүд ирмэхийн зуурт таны асууудлыг шийдэхэд туслана. Програмаа ажиллуулаад камераа объект руу чиглүүлж, үр дүнг хүлээ. Энэ үнэхээр энгийн зүйл.

6. Алсын удирдлаганыхаа батерейг шалгах

Хэрэв та зурагтын удирдлаганыхаа батерейг дууссан эсвэл удирдлага эвдэрсэн эсэхийг шалгах хэрэг гарж байсан бол энэ арга танд тус болно. Утасныхаа камерийг нээгээд удирдлаганыхаа урд хэсгийг камерлуугаа харуулан ямар нэг товчлуур дарах хэрэгтэй. Утасныхаа дэлгэцээр харахад улаан эсвэл ягаан өнгийн гэрэл гарч байгаа бол хэт ягаан туяаны дохио хэвийн ажиллаж байна гэсэн үг бөгөөд асуудал нь баттерейнд байна гэсэн үг юм.

5. Утсаа гар хүрэлгүйгээр удирдах

Энэ нь танд олон үед хэрэг болох боломжтой. Хөгжим, видео тоглуулагч ажиллуулах эсэл дуудлага хүлээн авах үедээ гараараа дохин энэ бүгдийг хийх боломжтой. Эндээс IOS эсвэл Android татаарай.

4. Аюулгүй жолоодлого

Хэрэв та харанхуй газар замаа байнга ажиглаж байхыг хүсч байвал энэ апп танд хэрэг болно.

3. Компьютерээсээ мессэж илгээх

Таны утасны баттерэй дууссан үедээ найзтайгаа эсвэл хамтран ажиллагсадтайгаа холбоо барих шаардлага гардаг уу? Энэ програмыг ашигласнаар таны утасны дугаартай холбогдсон бүр зурвасууд таны компьютерийн дэлгэц дээр гарч ирэх бөгөөд мөн тэдгээрийг утасныхаа inbox-оос олох боломжтой тул ямар нэг мессэж алга болно гэж санаа зовох хэрэггүй.

2. Илүү сайн шийдвэр гаргах

Та анхны болзоогоо төгс байлгахын тул хоёр, гурван зоогийн газрын алийг нь сонгохоо шийдэж чадахгүй байсан үе байдаг уу? Тэгвэл энэ апп нь таны цаг завийг хэмнэж, шийдвэр гаргах үйл явцыг бага зэрэг хөнгөчвлөхийн тулд сонголт, шинж чанарыг оруулан энэхүү аппаар шийдүүлэх юм.  Энэ апп нь IOS дээр байдаггүй тул төстэй аппыг эндээс хараарай.

1. Өөрийгөө аюулгүй байлгах

Хэрэв та үдшийн цагаар ихэвчлэн гэртээ харьдаг мөн орой харих үедээ айдаг бол энэ апп таныг тайвшруулж, болзошгүй аюулаас ангижрахад туслана. Энэ нь яаралтай үед SOS мессэж илгээх, видео, аудио бичлэг хийх, GPS-ийн байршлаа хянах, цаг тухайд нь уг аппаа унтраахгүй бол автоматаар найзууд руу чинь дохиолол илгээх боломжуутай байдаг байна. Мөн хуурамч дуудлагын сонголтоор таны аварч болох юм.

thekaip.cc™


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

1 share

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
6
Хачин юм бээ
Ууртай Ууртай
3
Ууртай
Татлаа Татлаа
11
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
57
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
17
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
3
Гунигтай