Загвар өмсөгчдийг ажилгүй болгож буй дуучин А.Хишигдалай


“Universe best songs” наадмаар урлагийн гараа эхлэж байсан чадварлаг дуучдын нэг бол яахын аргагүй Хишигдалай билээ. Тэрээр өөрийн гэсэн өвөрмөц дуулалт, түүний хээгүй ч гэх юм уу өөрийнхөө ч гэх юм уу шулуун шудрага зан нь олон хүнд таалагддаг билээ. Түүнийг магтан сайшаах нэгэн байхад үгийн муухайгаар хэлж дургүйцлээ илэрхийлэх хүмүүс ч цөөнгүй.

Анх дуулалтаараа олонд танигдаж, урлагийн алтан тайзнаа мандан гарч ирэхдээ махлагдуу биетэй, онигор нүдтэй даруухан охин байсан ч жил гаруйхан хугацааны дараа харсан хүний харцыг булаам хачин сайхан бүсгүй болж чадсан билээ. Түүний гоо сайхны нь нууц юундаа байна, хаана ямар эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орж өөрийнхөө төрхийг өөрчилж чадав хэмээн олон арван бүсгүйчүүд өөрөөс нь биш ч олон нийтийн сүлжээгээр шуугиж байсан цаг саяхан.

Тэгвэл энэхүү эцэс төгсгөлгүй мэт асуулт дуучин бүсгүйн чихэнд хүрж нүдэндээ давхраа хийлгэж, хамраа янзлуулсан гэдгээ олноос нуулгүй бүх үнэнээ дэлгэсэн билээ. Харин бага насных нь бондгор хацар идэвхтэй дасгал хөдөлгөөн эрүүл хооллолтын ач тус гэнэ лээ. Тэрээр цахим орчинд тун идэвхтэй нэгэн бөгөөд өөрийнхөө сайхан биены ачаар хэд хэдэн брендийн нүүр царай болон ажиллаж байгаа.

Түүний зургууд яаг л мэргэжлийн загвар өмсөгч мэт харагдаж бөгөөд дуучин гэдгийг нь мэдэхгүй нэгэн харвал үнэхээр чадварлаг фото модель байна хэмээн уулга алдах байсан.

Түүний хамгийн сүүлд өөртөө хийсэн зоримог өөрчлөлт нь хех томруулах мэс ажилбар байсан бөгөөд түүний хиймэл хех нь Хишигдалайг улам эмэгтэйлэг дэгжин харагдуулах болсон билээ.

Ингээд түүний гайхалтай зургуудаас хүргэе.

#1

#2

#3

#4

#5

#6


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

1 share

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
0
Хачин юм бээ
Ууртай Ууртай
0
Ууртай
Татлаа Татлаа
0
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
0
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
0
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
0
Гунигтай