Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг эдгээр 11 зүйлс дээхэн үед ямар байсан бэ?


1. Тоос сорогч

Тоос сорогчийг 19-р зууны 60-аад онд анх бүтээсэн. Цахилгаан хөдөлгүүртэй бидний мэдэх загваруудыг харин 20-р зууны эхээр танилцуулж байсан.

2. Хуримын бөгж

Хуримын бөгж зүүдэг уламжлал олон мянган жилийн түүхтэй: анхны бөгжийг Эртний Египтээс олжээ. Зүүн талын зураг дээр 6-р зууны бөгж харагдаж байна.

3. Үсний сэнс

Францын стилист Александр Ф.Годефрой 1890 онд анхны үс хатаагчийг зохион бүтээсэн боловч 1911 онд АНУ-д өөр нэгэн хүн энэ төхөөрөмжийг патентжуулжээ – Габриэль Казанжиан. Хамгийн анхны зөөврийн үс хатаагчийг 1920 онд зарж байжээ.

4. Зоос

МЭӨ 7-р зууны төгсгөл үеэс зоосыг валют болгон ашиглаж ирсэн. Тухайн үед тэдгээрийг ихэнхдээ алт, мөнгөний холимогоор хийдэг байжээ.

5. Тариа

Бид нэг удаагийн эмнэлгийн хуванцар тариурыг хэрэглэдэг бол энэ нь 1949 оноос өмнө төмөр, шилээр хийгдэж байсан бөгөөд олон удаагийн хэрэглэж зориулалттай байжээ.

6. Хөргөгч

1913 онд анхны цахилгаан хөргөгч бий болсон боловч хөдөлгүүр, компрессор нь маш том байсан тул гал тогооны өрөөний хажууд бүхэл бүтэн өрөө шиг хэмжээтэй байжээ. Үүнээс гадна эдгээр хөргөгчдөд химийн бодис ашигладаг байсан. Гэхдээ 1926 онд Данийн инженер Кристиан Стинструп хөдөлгүүр болон компрессорыг хоёуланг нь багтаах боломжтой харьцангуй чимээгүй, хөнөөлгүй хөргөгч бүтээснээр бүх зүйл өөрчлөгдсөн юм.

7. Сахлын хутга

Анхны сахлын хутга болох хүрэл зэвсгийн үеийн хэд хэдэн олдвор олджээ. Тэдгээр нь нимгэн хагас сар хэлбэртэй төмөр байв. Та тэдгээрийн нэгийг дээрх зургаас өмнө харж болно.

8. Үдээсний машин

1866 онд Америк Жорж Макгилл цаасыг үдэгчтэй хавсаргах төхөөрөмжид патент авчээ.

9. Сахлын машин

Анхны цахилгаан сахлын машиныг Жон Ф.Орурк 1898 онд бүтээсэн боловч 1937 он хүртэл олноор үйлдвэрлэгдээгүй байжээ. Зүүн талын зураг дээр Брауны 1963 оны Sixtant SM2 сахлын машиныг харуулав.

10. Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл

Анхны ариун цэврийн хэрэглэлийг 1888 онд худалдаанд гаргаж байжээ. Өнөөдөр бидний мэддэг, ашигладаг хэрэглэлүүд 20-р зууны 70-аад оны үед бий болсон.

11. Удирдлага

Анхны удирдлага нь Philco-ийн бүтээсэн Mystery Control нэртэй загвар байжээ (өмнөх зураг дээрх загвар).


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
1
Хачин юм бээ
Ууртай Ууртай
0
Ууртай
Татлаа Татлаа
1
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
1
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
6
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
0
Гунигтай