Арван жилийн ширээг орхиод удаагүй байхдаа алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн залуу охидуудад зориулж:
“Хүн зo*вoхoo хүрвэл ганцаараа ч зoвж чадна. Жаргах гэж л хүмүүс хосоороо амьдардаг. Тиймээс охидуудаа таагүй, тухгүй байгаа бол нүднээс чинь нулимс унагасан бол асуудал даамжирахаас өмнө даруй холбоогоо таслаарай л гэж хэлье дээ.
Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, хүчтэй байх хэрэгтэй. Хүчтэй байхын хамгийн чухал зүйл нь боловсрол. Чиний эзэмшсэн боловсролыг хэн ч булааж авч чадахгүй.
Боловсролтой хүн хаана ч хоолоо олоод идчихэнэ. Охидуудаа найз залуу, нөхрөө маш сайн таньж мэдснийхээ дараа гэр бүл зохиож үр хүүхэдтэй болооч ээ. Хүнтэй гэр бүл болохдоо аав, ээжийнхээ үгийг сонсоорой.
Тэдбол чиний л төлөө үнэн үг хэлнэ. Гэтэл манай охидууд танилцаад хэдхэн сарын дараа гэр бүл болж үр хүүхэдтэй болж байгаа нь асуудал дагуулж байна. Тиймээс нэгнийгээ сайн таньж мэдэх хүртлээ үр хүүхэдтэй битгий бол.
Тэр хүн хү*чирхийлэгч байна уу үгүй юу гэдэг нь үерхэж байх хугацаандаа мэдэгдэнэ. Тийм хүнээс холдож салж сураарай” гэх тун ч хэрэгтэй зөвлөгөөг өгчээ.