Өмнөд Солонгос улсад суралцах 10-н шалтгаан


Хэрвээ танд их сургуульд байх хугацаандаа гадаадад суралцах боломж олдвол, Яагаад Өмнөд Солонгос улсыг өөрийн жагсаалтад оруулж болохгүй гэж?

1. Боловсрол

Солонгос улсын их сургуулиуд Ази тивдээ шилдэгт орж байгаа нь гайхах зүйл биш юм.  БНСУ-н соёлтой танилцаад зогсохгүй Олон Улсын оюутнуудтай найз нөхөд болж, Олон орны соёлтой танилцах том боломжтой.

Мөн тус улс нь суралцахад хамгийн тохиромжтой шилдэг 10 улсад багтдаг юм. Боловсролын чанар болон гадаад оюутны аюулгүй байдалд ихэд анхаардаг бөгөөд амьдрах тав тухтай орчинг бүрдүүлсэн байдаг нь үүнтэй холбоотой. Сургалтын төлбөр харьцангуй хямдаас гадна суралцангаа ажиллах эрхтэй орон учир жилээс жилд олон улсын оюутнуудыг татсаар байгаа билээ.

Мөн БНСУ-н Засгийн газрын тэтгэлэг нь ирээдүйн Олон Улсын манлайлагчдыг дэмжих болон гадаад оюутанд БНСУ-н их дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцааг дэмжиж улс хоорондын найрамдалт харилцааг сайжруулах зорилготой байдаг. Тэтгэлэгт онгоцны тийз, төвхнөхөд зориулсан зардал, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, Солонгос хэлний сургалт, сургалтын төлбөр зэрэг багтдаг.

2. Хэл соёл

Солонгос хэл бол Монгол хэлний нэгэн адил хэл зүй, дүрмийн хувьд адилхан байдаг нь Монгол хүнд сурахад ихээхэн дөхөм болдог.

3. Амьдралын өртөг

Хэрвээ та их сургуулийн амралтаараа аялахыг хүсдэг бол Солонгос улс танд мөнгө хуримтлуулах боломж болох болно. Амьдрах байр, тээвэр, хоол гээд харьцангуй хямд байдаг бөгөөд гадаадад суралцах төсөвтөө санаа зовж буй оюутанд ихэд таалагдах болно. Өмнөд Солонгост цагийн ажлын дундад цалин эрэгтэй хүнийх 100’000 вонн, эмэгтэй хүнийх 50’000–60’000 вонн байдаг.

4. Оюутны амьдрал

Оюутнуудын чөлөөт цагаа өнгөрөөх газрууд олон байдаг бөгөөд хэрвээ та хичээлээ тараад найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлмээр байвал Солонгос улс таны урмыг хугалахгүй. Мөн дотуур байрандаа бие бялдаржуулах төв, сагсан бөмбөгийн заал, бүжгийн танхим гэх мэт газрууд байдаг бөгөөд та чөлөөт цагаа үр дүнтэй дотуур байрандаа өнгөрөөж болно гэсэн үг юм. Мөн зарим сургуулийн дотуур байранд хаданд авирах заал, усан бассейн байдаг.

5. Аялал

Та амралтаараа Солонгос улсын баялаг түүх болон хурдацтай хөгжлийн нэг хэсэгтэй танилцах боломжтой. Хэрвээ та өөрийн амьдарч буй хотоос бусад хоттой танилцахыг хүсвэл метрогоор хамгийн хурдан явах боломжтой. Солонгосын үзэсгэлэнт газрууд таныг амралтын өдрөөр тань оюутны өдөр тутмын амьдралаас хөндийрүүлж чадах болно. Солонгосоор аялах нь харьцангуй хямд байдаг бөгөөд зарим тохиолдолд гадаадын иргэдэд үнэгүй байдаг.

6. Хоол

Хямд, амттай дээрээс нь тохилог орчин. Солонгос хоол бол тэдний соёлын төв бөгөөд гудамжиндаа янз бүрийн ресторануудтай олонх нь боломжийн үнээр эрүүл хоолоор хангадаг. Ихэнх ресторан,хоолны газрууд орой хүртэл нээлттэй байдаг бөгөөд зарим нь хүргэх үйлчилгээ санал болгодог мөн 24 цагийн тав тухтай дэлгүүрүүд ч байдаг. Солонгост суралцагчийн хувьд хоолны газар нь амьдралын олон чухал үйл явдлуудтай хамт эргэлдэж байдаг.

7. Ажил, мэргэжил

Ажил олгогчид нь гадаад ажилчдад нээлттэй байдаг бөгөөд энэ нь олон улсын хэмжээний туршлага, чадварыг эзэмшихийг хүсэж буй хэн бүхэнд чухал үүрэгтэй.  Солонгост суралцах нь ажил мэргэжлийн ур чадварыг эзэмшихэд шаардагдах туршлага болон хэлний мэдлэгийг танд өгөх болно.

8. Соёл Урлаг

Оюутнуудын гадаадад сурах хүсэлтэй байдаг хамгийн нийтлэг шалтгаан өөрөөсөө өөр улсын соёл заншилтай танилцах юм. Та дэлхийн хаанаас ч ирсэн байсан Солонгос улс өдөр бүр таны сэтгэлийг татах болно. Дэлхийн хамгийн агуу түүх соёлтой улсуудын нэг Солонгос улсын соёлын томоохон хэсгүүдийг та бүжиг, хөгжим, дэлгэцийн олон олон бүтээлүүдээс харч болно.

9. Хүн ард

Солонгосын их дээд сургуульд суралцах нь таныг солонгос оюутнуудтай найз нөхөд болгох, мөн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудтай уулзах боломжийг олгоно. Солонгос оюутнууд маш хөдөлмөрч мөн тэд олон улсын оюутнуудтай найрсаг, нээлттэй харилцаатай байдаг. Зарим тохиолдолд танд Солонгост амьдрахад мэдвэл зохих чухал хэсгүүдтэй танилцуулах болно.

10. Амьдралдаа гайхалтай дурсамж үлдээх

Солонгост суралцах олон эерэг талууд байдаг. Шилдэг их сургуулиуд, тэтгэлэг, хямд хэл сурах, найз нөхөд, мартагдашгүй аялал,агуу түүх соёлтой танилцах зэрэг эцэст нь энэ бүхэн таны амьдралд гайхалтай туршлага болоод мэдлэгийг өгөх болно.

Ajim Munkh LLC нь БНСУ-ын их, дээд сургуульд зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих утас: 9926-7080
Facebook хаяг сайт: Ajim Munkh зуучлалын газар


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
0
Хачин юм бээ
Ууртай Ууртай
0
Ууртай
Татлаа Татлаа
0
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
1
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
0
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
0
Гунигтай