Удахгүй ээж болох гэж буй нэгэн бүсгүй гудамжны тэнэмэл хээлтэй муур үрчилж авжээ. Гэтэл гайхалтай зүйл болжээ.


Ээж болох аялалд гарч буй эмэгтэйгээс илүү гайхалтай зүйл үгүй бөгөөд дөнгөж төрсөн амьтны зулзага, бяцхан үрс энэ хорвоогийн хамгийн ариун нандин зүйлс гэдэгт хэн бүхэн санал нийлэх бизээ.

Бид та бүхэндээ энэ удаагийн мэдээллээрээ нэгэн жирэмсэн эмэгтэй гудамжны тэнэмэл муурыг үрчилж авснаар тэдний амьдралд ямар зүйлс тохиолдож буй талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Лорен үргэлж амьтдад зөөлөн ханддаг байсан.

Амьтанд хайртай нэгэн болох Лорен Манерс тусламж хэрэгтэй амьтдыг тэжээж, тэднийг эдгээхэд нь тусалж байсан урт түүхтэй. Тэрээр хүүхэд тээж байгаагаа мэдээд өөртөө анхаарлаа хандуулахаар шийджээ. Гэвч бүх зүйл бидний санаснаар болох нь ховор.

2. Жирэмсний сүүлийн долоо хоногт тэрээр гэм*тсэн муурыг олж харжээ.

Манерс жирэмсэн байхдаа замын хажууд шар*хадсан муур байхыг олж харсан бөгөөд түүнийг тэнд нь орхиж чадаагүй юм. Хөөрхий муур маш туранхай байсан ба Лорен болон түүний найз залуу эздийг нь хайж олох гэж оролдсон ч олж чадаагүй ба тэнэмэл муур гэдгийг нь мэдэв.

3. Тэдний олсон муур өөртэй нь адил хээлтэй байсан.

Тэд муурыг сайн ажигласны эцэст хээлтэй гэдгийг олж мэдээд амьтны эмч рүү аваачжээ. Нялх зулзагнуудых нь бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгасны дараа Лорен өөрийнх нь төрөх хугацаа нь ойртсон байсан ч муурыг тэжээхээр шийджээ.

4. Тэдний нөхөрлөл

Тэрээр мууранд Dove гэж нэр өгсөн бөгөөд ирээдүйн 2 ээжүүд жирэмсний сүүлийн долоо хоногтоо бие биетэйгээ тааралдсан байж.

5. Хэн нь түрүүлж төрөх бол гэж бодож байсан.

Лорен Кайли охиноо төрүүлэхээр эмнэлэгт очсон тэр өдөр дэлхий дээр 6 бяцхан зулзага мэндлэв. Dove Лорентой нэгэн зэрэг зулзагануудаа төрүүлсэн бөгөөд маш гайхалтай давхцал байсан юм.

6. Лорены хөөрхөн охин болон Dove-ийн 6 зулзага бүгд эрүүл саруул төрсөн.

Лорен охиноо Кайли гэж нэрлэсэн. Түүний бяцхан охин болон зулзагуудын эрүүл мэнд маш сайн байгаа.

7. Зулзаганууд өөр эзэнтэй болохоосоо өмнө гэр бүлийнхэнтэйгээ урт хугацааг өнгөрөөсөн.

Хамтдаа өссөний дараа Лорен болон түүний нөхөр зулзагануудад зориулж шинэ гэр олох цаг нь болсон гэж шийджээ.

Лорений найз нэг зулзагыг үрчилж авсан бөгөөд гэр бүлийнхэн нь хүссэн үедээ ирж, очих боломжтой болжээ.

Танд ийм сайхан үйл явдал тохиолдож байсан уу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
0
Хачин юм бээ
Ууртай Ууртай
1
Ууртай
Татлаа Татлаа
0
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
10
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
0
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
0
Гунигтай