Dwayne Johnson -ны гэнэтийн бэлэг ээжийг нь шоконд орууллаа


Шоу бизнесийн тод од Dwayne Rock Johnson зул сараар ээждээ шинэ загварын “Cadillac CT5” машин бэлэглэжээ. 49 настай “The Rock” ээжийнхээ сэтгэл хөдлөлийг өөрийнхөө Instagram хуудсаар хуваалцсан байна.

49 настай америкийн жүжигчин Dwayne Johnson Зул сарын баяраар ээждээ тансаг бэлэг барьжээ. Баярын өглөө жүжигчин 73 настай ээж Ata Johnson -доо улаан туузаар чимэглэсэн цагаан өнгийн Cadillac CTS зогсож байсан гудамжинд дагуулан гарч иржээ. Жүжигчний хажууд түүний охид болох Jasmin, Tiana нар харагдана.

Ээж: “Хүүгээсээ ийм бэлэг хүлээж авсан эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чадсангүй.”

Dwayne Johnson: “Энэ бол үнэхээр аз жаргалтай мөч. Зул сарын баяраар ээждээ шинэ машин бэлэглэлээ. Тэр минь үнэхээр их баярласан, харин машиндаа ач нартайгаа цуг сууж үзээд л, сэтгэл нь улам их хөөрч байгаа нь харагдана. Ээждээ ийм бэлэг өгч чадаж байгаадаа талархаж явъя. Түүний минь амьдрал амаргүй байсан, ээж минь аз жаргалыг хүртэх ёстой” гэж Жонсон Инстаграмын постдоо бичжээ.


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
1
Хачин юм бээ
Ууртай Ууртай
0
Ууртай
Татлаа Татлаа
0
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
1
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
2
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
0
Гунигтай