Бодитоор нь үнэхээр харахыг хүсэх 10 гайхалтай төрхтэй хүүхэд


Бүх хүүхдүүд өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Гэхдээ энд дэлхийн өнцөг булан бүрээс маш сонирхолтой гайхалтай төрхтэй 10 хүүхдийг цуглууллаа.

1. Nariyana

Naryan бол Якут үндэстэн бөгөөд Түүний ер бусын дүр төрх нь альбино гэдгээс үүдэлтэй. Тэр бусад охид шиг л сургуульд сурдаг. Ганц л өөр зүйл нь тэр наранд удаан байж чаддаггүй бөгөөд нарны шил зүүх хэрэгтэй болдог гэнэ.

2. Millianna Worthy

Millianna Worthy төрөхдөө л цагаан үстэй төрсөн. Тэр үнэхээр ховор генетикийн шинж чанартай. Түүний ээж 23 настай Brianna Worthy болон түүний охин 2 уулаа магнайн дээрээ цагаан үстэй. Тэд энэ гэр бүлийнхээ гурав, дөрөв дэх үе юм. Түүний эмээ ч мөн адил цагаан үстэй гэнэ.

Ийм өвөрмөц шинж чанар нь толгой, хөмсөг, сормуус эсвэл бусад хэсэгт үсний меланин (өнгө) дутагдаж байгааг илтгэдэг полипоз (гипохроми) гэж нэрлэгддэг зүйлээс үүдэлтэй юм.

3. Junior Cox-Noon

Энэ гайхалтай хүүг Junior Cox-Noon гэдэг бөгөөд тэрээр Brighton хотын эмнэлэгт 4.5 кг жинтэй төрсөн.

Удалгүй тэрээр нутгийн алдартай хүү болжээ. Junior ийм хөвсгөр үстэй болохоор түүнийг “бяцхан баавгай” гэж хочилдог. Түүний толгой дээрх үсний хэвийн бус урт, зузаан нь олон хүмүүст байдаггүй генетикийн эмгэгийн шинж тэмдэг юм. Түүнийг төрөхөд тэр аль хэдийн бүтэн үстэй байсан.

4. Dzhambulat Khatokhov

Dzhambulat Khatokhov бол Гиннессийн рекордын хамгийн хүнд хүүхэд юм. Тэр 1999 онд Terek, Kabardino-Balkaria төрсөн. Dzhambulat 50 см орчим өндөр, 3 кг орчим жинтэй жирийн хүүхэд байсан ч түүнийг дэлхийн хамгийн том хүүхдүүдийн нэг болно гэж хэн ч төсөөлөөгүй.

1 настай байхад түүний жин 17 кг, 2 настайд нь 34 кг байжээ. Гэтэл түүний насны хөвгүүдийн дундаж жин 25кг байв.

Хүү Их британийн шоунд оролцож дэлхийд алдартай болжээ. Үүний дараа 2003 онд Оросын аварга хүү дэлхийн амжилтыг тогтоосон байна.

5. Muin Bachonaev

Muin Bachonaev Оросын хамгийн том хөмсөгтэй хүүхэд. Урт нь ойролцоогоор 3,5 см. Түүнийг төрөхөд эмнэлэг бүхэлдээ түүний талаар ярьж байлаа. Түүний үс маш урт, сормуус нь хацар дээр нь наалддаг байв. Хүүгийн хэлснээр сормуус нь түүнд огтхон ч саад болдоггүй ч хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг гэнэ.

Muin өглөөнөөс орой болтол Москвагийн “Спартак” академид хөл бөмбөг тоглодог бөгөөд гайхалтай хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг.

6. Ava Clarke

Ava Clarke -ийг төрөхөд онцгой нэгэн гэдэг нь илт харагддаг байсан. Нүд нь хөх ногоон, уруул нь тод ягаан, үс арьс нь цагаан өнгөтэй. Эцэг эх нь бор нүдтэй, бараан арьстай байсан тул ийм зүйл болсон нь үнэхээр ер бусын байсан.

Ava Clarke бол альбино бөгөөд генетикийн гажигтай. Үр дүнд тэрээр хараагаа ч алдах шахсан. Охин амжиж хагалгаанд орсон бөгөөд одоо нүдний шил зүүдэг. Ava Clarke жирийн хүүхэд шиг сургуульд явдаг, балет сурдаг, ном их уншдаг, загвар өмсөгч юм.

7. Giuliano Stroe

Giuliano Stroe бол Румыны бодибилдингийн тамирчин юм. Giuliano Stroe 2 настайгаасаа спортоор хичээллэж эхэлсэн. Аав нь түүнийг эрчимтэй бэлтгэдэг байсан. Эцэг эх нь хэлэхдээ супер хүчтэй хүүхэд төрүүлэхийг мөрөөддөг байсан гэдэг.

Giuliano Stroe Гиннесийн хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд Тэрээр Италийн нэгэн телевизийн шоугаар шуугиан тарьж, YouTube дээр хүртэл од болсон байдаг.

8. Jare Ijalana

Нигерийн гэрэл зурагчин Mofe Bamuyiwa 5 настай Jare охины зургийг нийтэлж, урьд өмнө нь авч байгаагүй олон лайк авчээ. Дагагчид охиныг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүүхэд хэмээн нэрлэж байсан ч удалгүй уг зургийг хүүхдийн хөдөлмөрийг мөлжсөн хэрэг гэж үзэн ядагч нар дай*рчээ.

Mofe -гийн хэлснээр охин бол жирийн нэгэн боловч сахиусан тэнгэр шиг л байсан.

9. Budhathoki

Балбын уулархаг нутагт Budhathoki хэмээх нэгэн гэр бүл байдаг бөгөөд түүний гишүүд хүн чонын хам шинжээр өвчилсөн. Ээж болон түүний хүүхдүүдийн нэрнээс харахад бүтэн сарны үеэр ч биш, ер бүх үеээр бие нь ер бусын үстэй байдаг.

Budhathoki болон түүний гурван хүүхэд Mandira, Niraj, Manjura нар бүгд төрөлхийн гипертрихоз Ланугиноза өвчтэй. Энэ нь төрөх үед ховор тохиолддог өвчин юм.

10. Chahat Kumar

Энэтхэгийн Chahat Kumar хэмээх бяцхан охин ер бусын хоолны дуршилтай. 8 сартайдаа тэр аль хэдийн 17 кг-аас дээш жинтэй байсан. Түүний эцэг эх нь охины энэ эрүүл бус хоолны дуршилд Бурхан хариуцлага хүлээх ёстой гэж үздэг.

Kumar өдрөөс өдөрт жин нэмсээр байна. Эцэг эх нь охинд ердийн хэмжээнээс 4 дахин их хэмжээний хоол өгдөг. Эмч нар түүний байнгийн идэх хүсэлд санаа зовсон ч яаж ч чадахгүй байгаа юм.

Аль хүүхэд хамгийн сонирхолтой санагдсан бэ comment үлдээгээрэй.


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

6 shares

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
25
Хачин юм бээ
Ууртай Ууртай
6
Ууртай
Татлаа Татлаа
32
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
32
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
76
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
6
Гунигтай