Google Earth дээрх топ 13 нууцлаг хачирхалтай зураг


Гайхалтай, гэнэтийн, хачирхалтай зургууд Google Earth нэлээдгүй байдаг. Заримыг нь магадгүй зориуд, заримыг нь санамсаргүйгээр зарагддаг байх.

Бид таныг Өмнөд болон Хойд Америк, Ойрхи Дорнод, Европ, Африк ер нь дэлхийгээр аялаж далд нууцыг харцгаая.

1. Nazca Lines, Peru

Nazca шугамууд нь Перугийн хуурай эргийн бүсэд байрладаг геоглифүүд юм. Тэд ойролцоогоор 450 хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг.

Тэдний зорилго, гарал үүсэл нь одоо ч нууц хэвээр л байна.

2. Landlocked Lips, Sudan

Суданы Баруун Дарфур мужид орших 2 хадан хяраас тогтсон энэ хагас миль урт толгод нь уруултай бараг л төстэй харагддаг.

3. The Boneyard, USA

Аризона мужийн Тусон дахь Дэвис Монтан нисэх хүчний бааз. Энд АНУ-ын цэргийн эвдэрхий онгоцнууд байдаг газар юм. Энэ баазад АНУ-ын 4400 гаруй онгоц байдаг.

4. Fort Bourtange, The Netherlands

Нидерландад оддын цайзыг 1593 онд Виллиамны тушаалаар чимээгүйхэн барьжээ. Түүний зорилго нь дай*ны үед Испаничуудын мэдэлд байсан Герман болон Гронинген хотыг холбосон энэхүү цорын ганц замыг хянах явдал байв.

5. Desert Breath, Egypt

Улаан тэнгисийн эрэг дээрх Hurghada хотын ойролцоох Египетийн цөлд байрлах “The Desert Breath” нь хуурай газрын урлагийн бүтээл юм. Үүнийг 1997 онд 3 зураач бүтээсэн.

6. Grand Prismatic Spring, USA

Энэ бол АНУ-ын хамгийн том халуун рашаан юм.

Grand Prismatic рашааныг гайхалтай өнгөөр нь нэрлэжээ. Түүний өнгө нь улаан, улбар шар, шар, ногоон, цэнхэр гэсэн оптик призмээр цагаан гэрлийн солонгын тархалттай яг таарч байна.

7. Meteor Crater, USA

Аризона дахь энэхүү солирын тогоо нь 50,000 жилийн өмнө Плейстоцений эрин үед буюу Колорадогийн өндөрлөг дэх орон нутгийн уур амьсгал илүү сэрүүн, чийглэг байсан үед үүссэн юм. 1960, 1970-аад оны үед НАСА-гийн сансрын нисэгчид Аполлоны саран дээр гарах нислэгт бэлтгэхийн тулд уг тогоонд дадлага хийж байжээ.

8. Potash Evaporation Ponds, USA

Дэлхийн калийн нөөцийн ихэнх нь одоогийн хуурай газар дээрх эртний далайгаас бүрддэг. Ус ууршсаны дараа калийн давс нь калийн ордуудын том давхарга болж талсждаг.

9. Shipwreck, Iraq

Иракийн Басра хотод Google Earth хэд хэдэн хөлөг онгоцны сүй*рлийг олж дарчээ.

10. Далайн мангас, New Zealand

Шинэ Зеландын зүүн хойд хэсэгт далайн амьдралын хачирхалтай хэлбэрийг Google Earth олж илрүүлжээ. Энэ нь 2 муруй шугамын хоорондох аварга хар могойтой төстэй урт бараан зураас юм.

11. The Snow Saddle, Nepal

” The Snow Saddle” гэгддэг Кангтега бол Гималайн нурууны 6782 метрийн оргил бүхий томоохон уулсын оргил юм.

Үүнийг Google Earth дээрх хар толбо нь бага зэрэг нууцлаг юм.

12. Цуст нуур, Iraq

Иракийн Садр хотын гаднах цуст улаан нуур нь 2007 онд анзаарагдахдаа аймшигт таамаглалын нэлээд хувийг цуглуулсан байдаг.

13. Итали дахь хачирхалтай үүл

Италид хурдны замын дээгүүр нэгэн ер бусын объект олджээ. Зүгээр л нэг үүл үү? эсвэл магадгүй сансрын хөлөг байж болох юм. Бид хэзээ ч олж мэдэхгүй байх.


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
1
Хачин юм бээ
Ууртай Ууртай
0
Ууртай
Татлаа Татлаа
1
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
2
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
0
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
0
Гунигтай