Утгыг нь бид буруу боддог /мэддэггүй/ байсан 7 тэмдэг


Зарим нэг тэмдгүүдийг бид байнга хардаг ч ямар утгатай гэдгийг мэддэггүй. Эдгээр нь хүмүүсийн оюун санаанд гүн шингэсэн байдаг.

1. Хөзөр

Хөзөр дээр 4 тэмдэг: Гил нь сэлэм, бунд нь аяга, цэцэг нь таяг, дөрвөлжин нь зоосыг илэрхийлдэг.

Эдгээр тэмдэгтүүдийг яагаад хөзөр дээр ашигладаг болохыг хэн ч мэдэхгүй. Хөзөр гэх тоглоом анх Хятадаас Европ руу орж ирсэн байдаг. Тэнд эдгээр тэмдэгний утга нь язгууртнууд (саваа), лам (аяга), худалдаачид (зоос), цэрэг (сэлэм) гэсэн өөр өөр эд зүйлсийг төлөөлж байсан бөгөөд тухайн үеийн хүмүүсийг төлөөлж байсан.

2. Гавал ба яс

Гавлын яс нь ү*хлийн бэлгэдэл төдийгүй мөнх амьдрал, сэргэн мандалтын бэлгэдэл гэдэг. Учир нь хүн тэнгэрт халихад яс нь задардаггүй. Тийм ч учраас Европт энэ тэмдгийг ор*шуулгын газрын хаалга, алдартай зураачдын уран зураг дээрээс харж болно.

Харин далайн дээрэмчин тэмдэг нь энэ түүхтэй холбоогүй юм. Далайн дээрэмчдэд нийтлэг тугний тэмдэг байхгүй байсан бөгөөд ганц хэрэглэдэг нь Black Jack бөгөөд далайн дээрэмчин Edward England тэмдэг байв. Сүүлд гавалын бэлгэдлийг “Эрдэнэсийн арлын” зохиолч Роберт Луис Стивенсон алдаршуулжээ.

3. Play, pause, ба stop

Эдгээр тэмдгүүдийг хэн бүтээсэн нь одоогоор баттай тодорхойгүй ч эхний хувилбар нь зураач Васили Кандинский зурсан гэж үздэг. Өөр нэгэн хувилбар бол анхны кассет тоглуулагчдын нэгийг бүтээсэн Райн Версем гэж үздэг.

“Stop” ба “Play” тэмдгүүдийн утга нь: дөрвөлжин нь тогтвортой хэлбэр, гурвалжин нь хөдөлгөөнийг бэлэгддэг. “Record” товч нь харин улаан өнгөтэй учир хэн ч үүнийг санамсаргүйгээр дарах боломжгүй байдаг.

4. Эмнэлэгийн цэнхэр од, могой

Амьдралын цэнхэр од гэгддэг энэ тэмдэг нь АНУ-д яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх бэлэг тэмдэг юм. Та үүнийг бусад улс орнуудад ч харж болно.

Одны 6 тал тус бүр нь яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх функцүүдийн аль нэгийг илэрхийлдэг: илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах, газар дээр нь тусламж үзүүлэх, дамжин өнгөрөх үеийн тусламж, эцсийн тусламжийг үзүүлэх.

Төв хэсэгт эртний Грекийн анагаах ухааны бурхан Асклепийн саваа байдаг.

5. Жак-о’-дэнлүү

Ирландын нэгэн домогт өгүүлснээр Жак хэмээх дархан хүн чөтгөртэй гэрээ хийсэн бөгөөд түүнийг нас үгүй болсны дараа түүний сүнсийг диваажин, тамд алинд нь ч орохыг зөвшөөрсөнгүй. Ингээд түүний сүнс дэлхийд тэнүүчилж, дэнлүү ашиглан замаа гэрэлтүүлдэг болов. Харин тэр дэнлүүг манжингаар хийсэн байдаг.

Хожим нь Кельтүүд алдагдсан сүнснүүдийг ариусгахад нь туслахын тулд цонхны тавцан дээрээ ийм дэнлүүг тавьдаг уламжлалтай болжээ. Хэсэг хугацааны дараа л манжин нь хулуугаар солигдсон байдаг.

6. Олимпийн цагираг

Олимпийн өнгөт цагираг нь 5 тивийг бэлгэддэг: шар нь Ази, улаан нь Америк, хар нь Африк, цэнхэр нь Австрали, ногоон нь Европыг илэрхийлдэг.

Үүнээс гадна цагирагны өнгө болон арын цагаан өнгийг ашиглан дэлхийн бүх улсын далбааг хийж болно. Сэтгэл татам юм биш үү?

7. Гэгээн Петрийн загалмай

Энэ тэмдэг нь Христийн шашны эсрэг хүчтэй тэмдэг гэж тооцогддог. Гэсэн хэдий ч бас өөр талтай: домогт өгүүлснээр, Төлөөлөгч Петр Есүстэй адил цовд*логдох болно. Гэвч тэрээр ингэж ү*хэх нь зохисгүй гэж хэлээд өөрийгөө доош нь цовдлохыг хүссэн.

Ийнхүү Гэгээн Петрийн загалмай нь даруу байдал, тэвчээрийн бэлэг тэмдэг болсон юм. Тиймээс Христийн шашны сүмд урвуу загалмай харвал бүү гайхаарай.


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
1
Хачин юм бээ
Ууртай Ууртай
0
Ууртай
Татлаа Татлаа
0
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
0
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
4
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
0
Гунигтай