21-р зуунд байгалиас заяагдсан зүйлтэй зууралдах шаардлагагүй болжээ.
Бид танд амьдралын том сорилтыг үл тоомсорлож, хүйсийн өөрчлөлтийг сонгосон алдартай оддын гоо үзэсгэлэнгүүдийг толилуулж байна.
7. Andreja Pejic
Andreja нэг жилд хамгийн халуухан эрэгтэй, хамгийн халуухан эмэгтэй цолыг хүртсэн хүн юм. Тэрээр эрэгтэй, эмэгтэй загварын шоунд оролцожээ. Тэрээр саяхан нэрээ Andreja болгон өөрчилсөн гэнэ.
6. Lili Elbe
Энэхзз Дани эмэгтэй бол 1930 онд трансжендэр мэс засал хийлгэсэн анхны хүн юм. 2015 онд гарсан “The Danish Girl” кино нь Лилигийн тухай намтарчилсан кино байсан нь Венецийн кино наадамд ихээхэн талархал хүлээсэн юм. ЛГБТ кино наадмаас мөн түүний нэрэмжит 4 шагнал олгосон юм.
5. Laverne Cox
Laverne Cox Эммигийн шагналд нэр дэвшсэн анхны трансжендер хүн юм. Эцсийн эцэст зүрх сэтгэлээ дагавал амьдрал илүү хялбар байх болно гэдгийг тэр нотолж чадсан тэрээр Америк жүжигчин мөн трансжендерүүдийн нийгмийн идэвхтэй гишүүн юм.
4. Kim Petras
Petras 12 настайдаа хүйсээ солих шийдвэр гаргаснаараа олны ярианы сэдэв болж байсан. Германы гайхалтай дуучин бүсгүй өөртөө дуу зохиох дуртай нэгэн. Тэрээр мөн Германы үсчин гоо сайхны үндэсний сүлжээ дэлгүүрт загвар өмсөгчөөр ажиллаж байсан.
3. Amiyah Scott
Жүжигчин болсон загвар өмсөгч Amiyah Scott нь Rihanna болон Lil’ Kim нарын стилийн хамгийн том нөлөөлөгч гэж үздэг.Тэрээр “Атлантагийн жинхэнэ гэрийн эзэгтэй нар” реалити шоунд шинээр олж авсан гоо үзэсгэлэнгээрээ бусдыг алмайруулжээ.
2. Jenna Talackova
Канадын загвар өмсөгч тэрээр “Ертөнцийн мисс”-ийн тэмцээнийг зохион байгуулагчдын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, ялалт байгуулсан нь үнэхээр зоригтой бүсгүй юм. Хэдийгээр Женна тэмцээнд түрүүлж чадаагүй ч үнэнч шударга байснаараа хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан нь гарцаагүй.
1. Carmen Carrera
Carmen Carrera Америкийн телевизийн од, загвар өмсөгч юм. Тэр анхны трансжендер загвар өмсөгч болох хүсэлтийг Victoria’s Secret-д илгээснээс хойш түүний алдар нэр хязгааргүй болсон.