Эдгээр зүйлсийг өөрөөсөө анзаарсан бол маш стресстэй байгааг илтгэж байгаа юм


Биднийг юу зовоож байгааг хэлэхэд амар байдаггүй ч бидний бие олон зүйлийг илэрхийлэх чадвартай байдаг. Тиймээс бид энэхүү нийтлэлээрээ стрессийн дохио биед хэрхэн илэрдэг талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Шүдээ хавирах

Та өдрийн цагаар эсвэл унтаж байхдаа өөрийн мэдэлгүй шүдээ хазаж, эсвэл хавирч болно. Энэ зуршлын хамгийн том шалтгаан нь стресс юм. Мөн үүнээс болж шүд гэмтэх аюултай байдаг.

2. Хэт их хөлрөх

Хөлрөх нь маш олон шалтгаантай. Дасгал хөдөлгөөн хийх, өндөр температур, эсвэл тархины асуудалтай байх үед гэх мэт. Гэсэн хэдий ч хэрэв та байнга хөлөрдөг бол хэт их сандарч стресст орж буйн дохио юм.

3. Таны үс ердийнхөөс илүү их унах

Шүршүүрт орсны дараа эсвэл үсээ самнасны дараагаар таны үс их хэмжээгээр унаж байвал стрессээс үүдэлтэй байж болох юм. Сэтгэлийн хямрал нь үсний өсөлтийн үе шатыг тасалдуулах гол шалтгаан юм.

4. Улаан толбо үүсэх

Энэ толбо нь сэтгэл санааны гүн хямрал болон ядралтаас үүсдэг бөгөөд таны бие хэт их стресст орж буйгаа илтгэхийн тулд ийм дохио илгээдэг.

5. Нүдний зовхи таталдах

Стресс нь таны тархи болон нүүрний булчинд ер бусын дохио өгдөг. Үүний үр дүнд таны нүд хяналтгүйгээр таталддаг бөгөөд зарим тохиолдолд энэ нь долоо хоног, сараар ч үргэлжилж болно.

6. Ам үргэлж хуурай байх

Хэрэв та давс ихтэй зүйл иддэггүй хирнээ байнга цангаад байвал сэтгэл санааны эрүүл мэнддээ анхаарлаа хандуулах цаг нь болжээ. Удаан хугацааны стресс таны шүлсний булчирхайг хааж ам хуурайшихад хүргэдэг бөгөөд шингэн алдалтаас болж ямар нэгэн зүйлийг залгихад хүндрэлтэй болох аюултай юм.


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
3
Хачин юм бээ
Ууртай Ууртай
0
Ууртай
Татлаа Татлаа
0
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
6
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
1
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
0
Гунигтай