Амьдрал дээрх барби болохыг хүссэн маш олон хүмүүс байдаг. Үүний тулд маш их мөнгө хагалгаанд зарж, маш нарийн нүүр будаг хийх ёстой. Барагийн хүн ийм шийдвэр гаргахад хэцүү.
Тэхээр бид өөрийгөө барби болгож чадсан эдгээр мөнгөтэй хүмүүсийг танилцуулая.
10. Rodrigo Alves
Тэр өөрийнхөө амьдрал үнэхээр сэтгэл дундуур байдаг байлаа. Тиймээс тэрээр өвөөгийнхөө өвийг өөрийн мөрөөдөлдөө зарцуулахаар шийдэж хагалгааны нийт зардал 250,000 гаруй доллар төлж одоогийн шигээ төрхтэй болжээ.
9. Lil Miquela
Энэ хэн бэ: Тэр бодит хүнүү эсвэл тоглоомны дүрүү? Тэр бол LA -ийн 3D Instagram модел юм. Манай Amara шиг л гэсэн үг.
8. Amber Guzman
Amber Guzman булчингийн задралын эмгэгийн улмаас хөдөлж чадахгүй жинхэнэ хүүхэлдэй болон хувирчээ. Тэр хэлэхдээ: Барбиний зураг түүний амийг аварсан бөгөөд өөрийгөө одоо хүүхэлдэй гэж төсөөлдөг. Хөдлөх болгондоо хүнээс туслалцаа авдаг гэжээ.
7. Duckie Thot
Australia’s Next Top Model -д оролцосоны дараа хар арьст моделийг дэлхий даяар мэддэг болжээ. Тэр ер бусын төрх байдлынхаа ачаар Duckie Thot дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчидтэй болсон төдийгүй алдартай Vogue болон Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрэнд гаржээ.
6. Justin Jedlica
Тэр хэлэхдээ өөрийгөө 100% хуванцар болгохыг хүссэн гэдэг. Мөн 190 хагалгааны дараа ч өөрийн төсөөлсөн төрхөндөө хүрээгүй байгаагаа дурджээ. Тиймээс дахин өөр төрхтэй болохоор төлөвлөж байгаа гэнэ.
5. Anastasiya Shpagina
Тэр бол make-up artist юм. Түүний Youtube бичлэгнүүдээс харвал тэрээр маш амархан Sherlock Holmes, Jack Sparrow, Justin bieber, болж чаддаг.
4. Nannette Hammond
Тэр өөрийгөө ийм болгохын тулд 500,000 доллар зарцуулсан гэнэ. АНУ-аас ирсэн 5 хүүхдийн ээж тэрээр хүүхэлдэйнүүд цуглуулдаг байсан бөгөөд тухай үед тэдний нэгтэй адилхан болохыг мөрөөддөг байсан гэжээ.
3. Dakota Rose
Бяцхан Dakota Rose ямар нэгэн мэс засал хийлгээгүй ч тэр өөртөө тохирсон гайхалтай нүүр будалт хувцаслалтаараа алдартай болжээ. 22 той Америк охин одоогоор Tokyo -д амьдардаг бөгөөд учир нь тэнд түүний маш их фенүүд байдаг гэнэ.
2. Angelica Kenova
Тэр бага байхаасаа л ийм хувцаслалт их сонирхдог байжээ. Тэр: Гэрийхэн маань хэзээ ч намайг олон нийтийн газараар, хөвгүүдтэй явуулдаггүй байсан. Надад том хүн шиг сэтгэл зүй байдаггүй. Бас бодит амьдралаар биш хүүхэлдэйн амьдрал илүү сайхан байдаг гэжээ.
1. Valeria Lukyanova
Украины Барби өөрийгөө зөвхөн хехний мэс засал хийлгэсэн гэж мэдэгдсэн байдаг. Түүний хүүхэлдэй шиг дүр төрх нь зөв хооллолт, сайн нүүр будалтын үр дүн юм.