14 сая доллароор үнэлэгддэг “Aquaman” Жэйсон Момоа Лос Анжелес хот дахь найзынхаа хашаанд байрлуулсан “”Ford RV” машиндаа амьдарч байгааг хэвлэлийнхэн олж мэдсэн байна. 750 мянган долларын үнэ бүхий уг бүхээгтэй машиныг алдартан зураг авалтын үеэр ашигладаг байсан бол одоо энэ машиндаа амьдарч байгаа ажээ.
Эндээс холгүй байрлах 3.5 сая долларын тансаг харшид нь түүний хуучин эхнэр, хүүхдүүд амьдарч байгаа юм. Ягаан өнгийн ноорхой футболк, ширэлдсэн урт гэзгийг нь харсан хүмүүс түүнийг “эхнэрээсээ салаад, гудамжинд гарчээ” хэмээн ярьжээ.
#1
#2
#3