Солонгосын “Гошивон” хэмээгддэг түрээсийн сууцны үнэн төрхийг гэрэл зурагчин дэлгэжээ


Өмнөд Солонгос улс нь тэнгэр баганадсан барилгууд, амттай хоол, олон төрлийн соёл, техник технологийн дэвшил зэргээрээ алдартай билээ. Хүн бүрийн хувьд тус улс мөрөөдөл болсон байдаг ч, тэдний бусдад харуулахыг хүсдэггүй нууцлаг амьдралууд олон.

Гэрэл зурагчин Сим Кю Дон “Гошивон” гэгддэг хямдхан, дэндүү жижигхэн түрээсийн байрнуудын зургийг авч олонд дэлгэсэн нь шуугиан тариад байна. Тус улсад орон сууц маш өндөр үнэтэй байдаг учир ихэнх ард иргэд нь түрээсийн байранд амьдардаг бөгөөд мөнгөний боломж муутай хүмүүс нь “Гошивон” гэгдэх энэхүү сууцанд өдөр хоногийг аргацааж суудаг аж.

Гошивон нь төрөл бүрийн шалгалтанд бэлдэж буй хүмүүст зориулсан сууц юм.

Өрөөнүүд нь маш жижиг. Зөвхөн унтах, идэх, суралцахад зориулагдсан. Гэсэн ч сүүлийн үед шалгалтанд бэлтгэж буй сурагчдаас илүүтэй амьдралын боломжгүй хүмүүс тус сууцанд амьдрах болжээ. Учир нь Гошивон нь барьцаа шаардахгүй дээрээс нь түрээсийн төлбөр нь бага.

Тус сууцанд амьдрахын давуу болон сул тал

Гошивон дахь өрөөнүүд нь ихэвчлэн ор, шүүгээ, ширээтэй байдаг боловч бусад эд зүйлсийг өөр өрөөнд амьдарч байгаа хүмүүстэй хувааж хэрэглэх ёстой болдог. Өрөө маш жижиг учир хөдөлж суухад үнэхээр тухгүй. Мөн хаалгаа хаасан ч хажуугийн өрөөний хүмүүсийн чимээ шуугиан чих амраахгүй.

Харин үүний давуу тал нь гэвэл минималист амьдралын хэв маягийг суурилуулж болох хамгийн тохиромжтой газар. Угаасаа зай талбай бага учир хэрэггүй зүйлс цуглуулах боломжгүй. Зөвхөн өөрт хэрэгтэй зүйлсээ цэгцтэй байрлуулаад цэвэрхэн амьдрах бүрэн боломжтой.

Гошивон амьдралын эхлэл болдог

Олон хүмүүс ажил хийж, олсон мөнгөө хурааж хуримтлуулахын тулд хямд үнэтэй Гошивонд байрладаг. Тэд мөнгөө хэмнэж, тэр хурааж хуримтлуулсан мөнгөөрөө амьдралаа босгодог байна. Нэг ёсондоо маш олон хүний амьдралын гараа Гошивоноос эхэлдэг гэж хэлж болох юм.

Өрөө тус бүр өөр өөр үнэ өртөгтэй

Эдгээр зургууд нь хамгийн хямдхан буюу сарын 200 мянган воны өртөгтэй өрөө юм. Дотроо угаалгын өрөөтэй, цонхтой сууцнууд нь илүү үнэтэй болж ирдэг.

 


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

1 share

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
0
Хачин юм бээ
Ууртай Ууртай
0
Ууртай
Татлаа Татлаа
1
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
0
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
0
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
3
Гунигтай