Илон Маскийн чиплэсэн сармагчин видео тоглоом тоглож сурчээ


Илон Маскийн “Neuralink” компани сармагчны тархинд нейроимплантыг амжилттай суулгасан гэж “Bloomberg” агентлаг бизнес эрхлэгчийн өөрийнх нь мэдэгдлээс иш татан мэдээлэв.

Одоо тэр амьтан компьютерийн тоглоом тоглож байгаа бөгөөд Маскийн хэлснээр эрүүл саруул, “аз жаргалтай” байгаа аж.

“Neuralink”-ийн хөгжүүлсэн систем нь компьютерийн ширээний теннис гэх мэт хэд хэдэн тоглооомыг чиптэй сармагчингуудад тоглуулж сургадаг гэнэ. Маск үүнийг баталгаажуулсан дүрс бичлэгийг нэг орчмын сарын дараа үзүүлэхээ амлажээ.

“Neuralink” нь тархийг компьютертой холбох зориулалттай нейроинтерфэйс технологийг хөгжүүлэх, үйлдвэрлэхэд чиглэсэн гарааны компани юм. Ой санамжаа алдах, тэнэгрэх зэрэг тархины өвчнүүдийг эмчлэх төхөөрөмж бүтээхийг хүсэж байгаагаа Илон Маск 2017 онд мэдэгдэж байсан билээ.


Таалагдсан бол найзууддаа түгээгээрэй!

1 share

Ямар байна?

Хачин юм бээ Хачин юм бээ
0
Хачин юм бээ
Ууртай Ууртай
0
Ууртай
Татлаа Татлаа
0
Татлаа
Таалагдлаа Таалагдлаа
0
Таалагдлаа
Хөөхх!! Хөөхх!!
4
Хөөхх!!
Гунигтай Гунигтай
0
Гунигтай